Холливудын жүжигчин Том Крузын охин Сури өөр ямар ч хүүхдэд байхгүй олон тоглоомтой, өмсч тоглоход хэдэн цаг шаардагдах өчнөөн хувцастай гэдэг. Харин охины ээж Кэти саяхан түүнд уншиж өгөхөөр хүүхдийн ном худалдаж авчээ. Сурид авсан “Зоригт Эмили” нэртэй ном нь Америкийн хүүхэлдэй үйлдвэрлэгч компанийн Эмили Беннет хэмээх хүүхэлдэйнд зориулж гаргасан ном юм байна. Эмили хүүхэлдэйг худалдаж авахад ном нь дагалдаж ирдэг аж. Эр зориг, нөхөрлөлийн тухай өгүүлдэг сургамжит үлгэрийн номыг Кэти сахилгагүй охиндоо уншиж өгөхөөр авчээ. Камерын дуранд хамгийн их өртдөг Сури сүүлийн үед папарраци зурагчны өөдөөс хэлээ гарган дүрсгүйтэж, олон нийтийн газраар явахдаа ээжийнхээ үгэнд орохгүй зөрүүдлэн уйлдаг болсон тул Кэти түүнийг хүмүүжүүлэх цаг нь болсон гэж бодсон бололтой.
Н.ЭНХ