Шувуудын тухай 16 боть Handbook of the Birds of the World нэвтэрхий толь бичгийг эрхлэн гаргасан Lynx Edicions хэвлэлийн газрынхан 2011 оны сүүлээр шувууны шилдэг гэрэл зургийн уралдаан зарласан билээ. Тэргүүн шагнал болох 10 мянган долларын төлөө ямар ч хүн өрсөлдөж болох байсан юм. Ажилд тавигдах шаардлага нь тун энгийн байсан бөгөөд бүтээл зохиогчийнх байх, тодорхой хэмжээнд засвар орсон байж болох, уран сайхны үнэ цэнэтэй байх гэсэн зэрэг нөхцөл тавигдаж байсан билээ.
Гол баатар нь шувуу байх дэлхийн хэмжээний ийм том уралдаан зохион байгуулахдаа Lynx Edicions шувуунд болон тэднийг мөхөлд хүргэж болзошгүй байгаа орчны асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Уралдаанд 128 орны гэрэл зурагчид оролцсон учраас зохион байгуулагчид дэлхийн олон нийтийн анхаарлыг татаж чадсан гэж үзэж болох болов уу.
Шилдэг зургийг сонгох хэцүү байсан ч шүүгчид ямар ч байсан 3 ажлыг шалгаруулж тэргүүн байрыг олгосон байна. Дөрвөн гэрэл зурагчинг тусгай шагнал, мөн 10 уран бүтээлчийг дурсгалын зүйлээр уртамшуулжээ.
Тусгай шагнал хүртсэн 4 бүтээл энэ байна. Энд “шилдэг бүлэг шувууд”, “устаж байгаа шувууны шилдэг зураг”, “үүрэн дэхь шилдэг шувуу”, “сонирхогчийн аппаратаар хийсэн шилдэг зураг” гэсэн ангиллууд байна.
Гуравдугаар байрыг эзэлсэн бүтээл бол хойд Америкийн хамгийн бяцхан колибригийн зураг юм. Зураг дээр Каллиопа колибри эвцэлдэх үеэрээ.
Хоёрдугаар байрыг Mike Murray туйлын ахууна шувуу бүхий “Толион дээр” бүтээлээрээ хүртжээ.
Харин нэгдүгээр байр эзэлсэн бүтээл дээр зурагчин Cristobal Serrano Берингийн хар галуу түм буман загас бүхий сүргээс ганцыг ч болтугай олзлохыг чармайж байгаа торгон агшинг буулгажээ.
Нийтдээ шүүгчид мэргэжлийн болон сонирхдогчдын бараг 11 мянган бүтээлийг нягтлан тунгаасан байна.