Н.Энхбаярын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярын гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл, С.Авирмэд, З.Ойдов нарын нэр дэвших эрхийг үндэслэлгүй хаслаа гэсэн асуудлаар тус эвслийнхэн Үндсэн хуулийн Цэцэд хандаад байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг хуулийн хугацаанд багтаан /өчигдөр/ хэлэлцээд, “Дээрх нэр дэвшигчдийг СЕХ бүртгэхээс татгалзсан нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчөөгүй” гэж үзсэн байна. 

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж