Эмэгтэйчvvд эмзэг хvмvvс

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчvvд эмзэг хvмvvс

Эмэгтэйчvvд бид хайртай хvнээсээ хагацахыг тэсвэрлэж чаддаггvй сэтгэлийн хөдлөлтэй эмзэг хvмvvс. Тэгвэл энэ хэнд ч хэрэггvй гутралаас нэг мөсөн салж болох арга байдаг юм байна. Доорх 31 өдрийн курс эмчилгээнд  нилээд бvсгvйчvvд оролцсон  бөгөөд бүгд сэтгэлийн шархаа эдгээж чадсан байна.
– Сэтгэлээ онгойтол уйлж авах 2 өдөр
– Өөрийгөө өрөвдөх 2 өдөр
– Уурлах 3 өдөр
– Тvvнийг vзэн ядах 5 өдөр
– Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах 3 өдөр
– Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгох 2 өдөр
– Өөрийгөө дооглох 2 өдөр
– Дурсахаа болих 5 өдөр
– Тvvнийг найзаа болгох 3 өдөр
– Өөр хvнд дурлах 4 өдөр
– 31 дэх өдрөө “цоо шинэ” хүн болж  сэрнэ
Жич: өдрийн тоо өөрчлөгдөж болох юм. Гэхдээ нэг сараас илvv байх хэрэггvй.
 
1. Уйлж авах
Нулимс, хvнийг стресс болон сэтгэлийн таагvй хөдлөлөөс салгаж, зовлонг нимгэлдэг гэж vздэг. Энэ бол хувь хvний өөрийн асуудал бөгөөд vvнд “vзэгчид” огт хэрэггvй. Эргэн тойрныхондоо хавдсан нvvр, улайсан нvдээ vзvvлэхийн хэрэг байна уу? Иймээс энэ курс эмчилгээгээ баасан гарагийн оройноос эхэлбэл тохиромжтой.

2. Өөрийгөө өрөвдөх

Үvнийг бараг бvхэл өдөржингөө хийж болно. Гэхдээ хувийн асуудлаа бодон ажил төрөлдөө саад болгохгvй байхыг хичээгээрэй. Өөрийгөө бvрэн өрөвдөж дуусахад 2 орой л хангалттай. Ганцаардахгvйн тулд аль болох найз бvсгvйчvvдтэйгээ хамт байхыг бодоорой. Тэднийг гэртээ ч юмуу эсвэл ямар нэг тааламжтай кафед урь. Дарс шимэнгээ өөрийг нь зовоож байгаа асуудлаа сайн ярьж тэдний “Ямар зэвvvн амьтан бэ?”, “Тэр яаж тэгж чадаж байна аа”, “Одоо яаж амьдарна аа” гэх мэтээр чамайг өрөвдсөн шинж vзvvлэн толгой сэгсэрцгээг. Гэхдээ чи олон найз бvсгvйтэй бол ингэж суухын тулд хамгийн галзуу, ичиж зовохыг мэддэггvйг нь сонго. Тэд нар нөхцөл байдлыг дор нь зөөлрvvлнэ. Харин “жирийн” найз бол ийм эмчилгээний дараа өөрсдөө гутралд орж болзошгvй юм.

3. Уурлах
Бvр галзууртлаа уурла. Хөлөө дэвсэлж ямар нэг зvйл хагалж эсвэл тvvний бvх зургийг урж, өгсөн бэлгvvдийг нь хая. Гол нь хэтрvvлэн хамгийн хайртай зvйлсээ эвдэхгvй байх хэрэгтэй. Тэгвэл магадгvй эргээд төлөвлөгөөгөө 1-р зvйлээсээ эхлэх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд сэтгэл зvйчид дэр нvдэж уураа гаргахыг зөвлөдгийг санахад илvvдэхгvй болов уу.

4. Тvvнийг vзэн ядах

Энэ vеийг тойрч гардаг нь ховор. Хайр, vзэн ядалт хоёрын хооронд ганц алхам байдаг гэдэг нь ямар ч тохиолдолд 100% vнэн байдаг ажээ. Чамайг vнэлээгvй урваж өөр хэн нэгнийг илvvд vзэх болсон нь эсвэл зvгээр л чамд хайргvй болсон гэдэгтэй эвлэрнэ гэдэг vнэхээр хэцvv. Иймээс эхний 5 өдөрт тvvнийг бvх зvйлд буруутгаж болно. Цаг агаар, гутлын өсгий хугарах зэрэгт тvvнийг буруутга. Түүнийг буруутгах хангалттай шалтаг олдоно.Түүнээс болж гунигт бодолд дарагдаж явахдаа цасан дороос цухуйх төмрийг харалгvй гутлынхаа өсгийг хугалсан шvv дээ.

5. Хариугаа авах төлөвлөгөө боловсруулах
Энэ нь  хамгийн их тайвшруулах vе шат. Хэрэв чи тvvнгvйгээр миний амьдрал ямар сайхан болох бол гэж бодож байгаа бол эдгэрч байгаагийн шинж юм. Ингэхээр хамгийн хэцvv зvйл ард хоцорч гутрал багасаж байна гэсэн vг.
Ингээд хэдэн хувилбар санал болгоё. Жишээ нь:
-Чи ер бусын vзэсгэлэнтэй, гоолиг, vснийхээ засалтыг өөрчилсөн, нvvрээ сайхан будсан байна. Наранд борлосон хөл чинь гялалзаад л… Гартаа сvvлийн vеийн загварын гар утсыг эргvvлээд л эмэгтэй хүн болгоны мөрөөдөл болсон  сайхан эрийг сугадчихсан алхаж явна гэж бод. Харин өмнөөс чинь нөгөөх залуу чинь ирж явна. Туранхай, цонхигор, нvд нь гунигтай харагдана. Тэр чамаас салсан нь амьдралынх нь хамгийн том алдаа байснаа ойлгон чамаас уучлалт гуйн юу ч хийхэд бэлэн байх бөгөөд чамайг хараад дуу алдан хөлд чинь унана. Харин чи түүнийг үл тоомсорлон шинэ амрагынхаа гарыг атган тvvний хажуугаар шийдэмгий алхаад өнгөрнө. Тэр золгvй амьтныг өнгөрсөн үетэйгээ орхин ирээдvй рvvгээ итгэлтэй алхаж байгаагаар ургуулан бод.

6. Энэ бvгд огт хэрэггvй тэнэг зvйл болохыг ойлгоно
Энэ vе шат бол өөрийгөө шаналгах биш өөртөө дvн шинжилгээ хийхэд зориулагдана. Зорилго нь тун энгийн бөгөөд өөрийн зохиосон бодлоосоо сал. 1: “Хуучин” найз залуутайгаа зэргэлдээ байранд амьдарч, нэг дор ажилладаггvй л бол энэ том хотод тааралдана гэдэг бараг л боломжгvй. 2: Хамгийн дургүй хүрмээр зүйл нь тvvнтэй санамсаргүй таарахолигтой хувцаслаагvй, будаггvй нvvртэй, бөгтийчихөөд алхаж явахад эсвэл гартаа тор дvvрэн юм, цvнх барьсан явахад минь тааралддаг юм. 3-рт: чи саятантай гэрлэсэн байлаа ч “экс” залуугийнхаа тухай бодохгvй л болов уу. Бодлоо ч гэсэн тvvнийг тэрхvv баяр ёслолдоо урихгvй, тvvний ирэх зардалд нэг төгрөг ч зарцуулахгvй байх. Ийм маягаар 2 хоног бvгдийг ширхэгчлэн тунгаан бодоод мөрөөдлийн ягаан шилнээсээ салах байх даа.

7. Өөрийгөө дооглох
“Сайхан хөхөрч инээхэд хvн төрөлхтөн урьд өмнөх зvйлсээсээ салдаг” гэсэн vг байдаг нь олон зуун жилийн туршлагаар батлагдсан. Тааламжгvй тохиолдолд өөрийнхөө инээдтэй байгааг олж харж чаддаг хvмvvс зөвхөн өөрийн мэдрэлийн системийг хайрлаад зогсохгvй, бусдыг соронзон мэт л татдаг. Гоншигонуур хvнд хvмvvс дургvй байдаг. Нэгэн ухаантай хvн “тухайн мөчид аймшигтай мэт санагдаж байсан зvйл нь эрт орой хэзээ нэгэн цагт инээдтэй санагдах болно” гэж хэлсэн байдаг.

8. Дурсахаа болих
Энэ vнэхээр хэцvv ч, зайлшгvй хэрэгтэй зvйл. Сайхан зvйлийн гашуун дурсамжийг ч бас бод. Өөрийгөө зовоохоо боль. Өдөр бvр өөртөө “Өнөөдөр л яг тvvний тухай бодохгvй” гэж амла. Аажимдаа энэ чинь хэвшил болно. Өнөөдрөөрөө амьдарч сур. Байгаа зvйлсээсээ таашаал авч сур. Чиний зорилго бол хуучин найз залуугийнхаа тухай бодох ч цаг гаргахгvй байхаар өөрийгөө завгvй болгох явдал юм. Энэ нь эхлээд улиг болсон мэт боловч маш vр дvнтэй юм шvv. Урьд нь хэзээ ч цаг зав гаргадаггvй байсан зvйлсээ хий. Айлуудаар зочилж, шинэ хvмvvстэй танилц, ном унш мөн урьд нь авахыг хvсэж байсан CD-гээ авах, усан санд эсвэл хэлний курсд бvртгvvл. Ингээд нэг л сайхан мөчид чи тvvний тухай бодоход урьдынх шигээ догдлохоо болисноо мэдэрнэ. Тэгэхээр дахиад нэг vед шатыг амжилттай давжээ.

9.Тvvнийг найз нөхрөө болгох
Энэ нь чиний сонирхлоос шалтгаална. Амьдрал яаж өөрчлөгдөхийг чи мэдэхгvй шvv дээ. Тvvнээс ямар нэг зvйл хvсэх хэрэг гарах ч юм бил vv. “Экс” залуугаа ашиглах vе гарвал нvvрэн дээрээ гэрэл цацрам инээд тодруулсан нь дээр. Цөөвөр чонын соёо хэнийг ч гоё харагдуулахгvй

10.Өөр хvнд дурлах
Эргэн тойрныхныгоо гал цогтой гялалзах нvд, улаа бутарсан инээмсэглэл дvvрэн царайгаараа гайхшруул. Энэ нь магадгvй төлөвлөгөөний хамгийн сайхан хэсэг нь байх. Эр хvнээс болсон өвчнийг эмчлэх хамгийн сайн эм нь өөр эр хvн гэж хэлдэг шvv дээ. Ийм чухал хариуцлагатай ажилд би яахаараа дөрөвхөн хоног зарцуулсан байна аа гэж чи өөрөөсөө асууж магадгvй. Гэхдээ заримыг нь 2 цагийн дотор л энэ мэдрэмж эзэмддэг шvv дээ.

11.Аз жаргалтай сэрэх vе
Энд тайлбар хийх илvvц юм.

Нар.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж