Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдрүүдэд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй

Улсын Их Хурлын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбогдуулан 2012 оны 06 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.4 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 6, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн ийм шийдвэр гаргажээ.

Мөн энэхүү Захирамжид сонгуулийн санал авах өдөр буюу 2012 оны 06 дугаар сарын 28–нд Нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллага, сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дээрхи байгууллагууд /санал авах байр/ -ыг телефон утас, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК, Нийтийн тээврийн газарт тус тус үүрэг болгосон байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж