“Big Ben”-ий нэрийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

“Big Ben”-ий нэрийг өөрчилжээ

Их Британийн Засгийн газрын байртай залгаа орших  96 метр өндөртэй цамхагийг “Big Ben” нэрээр нь андахгүй. Тэгвэл II Элизабет хатан хааны очир эрдэнийн баярын ойгоор “Big Ben”-ий нэрийг “II Элизабетын цамхаг” хэмээн нэрлэхээр шийджээ. Хууль тогтоогчид Их Британийн хаан ширээг 60 жил барьсан  II Элизабет хатан хаанд зориулж цамхагийг ийнхүү нэрших болсон аж. Цамхаг нь дөрвөн талдаа цагтай бөгөөд "Great Bell" гэгдэх аварга хонх нь алдартай билээ. Сонирхуулахад, уг цамхгийг 1858 онд барьж дуусгаж байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж