Холливудын зохиолч Нора Эфрон таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Холливудын зохиолч Нора Эфрон таалал төгсчээ

Холливудын алдарт кино зохиолч Нора Эфрон 71 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Амеркийн нэрт кино зохиолч, найруулагч, продюсер нэгэн байсан юм. Нора Эфроны хэвлэлийн төлөөлөгч “Alfred P Knopf” хэвлэлийн агентлагт мягмар гаригийн шөнө түүнийг нас барсан тухай мэдээллийг өгчээ. Нора Эфроны хүү “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа түүнийг Манхэттэнд байхдаа цус багадалтын архаг өвчний улмаас харамсалтайгаар нас барлаа хэмээсэн байна. Холливудын зохиолч АНУ-ын Калифорни мужид  өссөн бөгөөд “New York Post” хэвлэлийн агентлагаас урлагт хөл тавих гараагаа эхэлжээ.  “Тэрээр кино урлагийн салбарт  маш олон гайхамшигт авьяастнуудыг  араасаа дагуулсан энэ цаг үеийн шилдэг  уран бүтээлч байсан юм. Түүнийг шүтэн бишрэгчид нь болоод ойр дотны хүмүүс нь үргэлж  санан дурсаж байх болно” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Тэрээр хамгийн сүүлд  2009 онд “You"ve Got Mail, “Silkwood and Julie”  нэртэй кинонуудаа хийсэн байна. Нора Эфрон Оскарын шагналд гурван удаа нэр дэвшсэн боловч уг шагналыг авч байгаагүй гэнэ. Эфрон 1941 онд Нью-Йоркийн Манхэттан дүүргийн алдарт Бродвей гудамжинд мэндэлжээ. Тэрээр ээжтэйгээ өвччихсөн мэт адилханаас гадна бага насандаа ээжийнхээ зөвлөгөөг үргэлж л дагаж, ээжийнхээ үйлдэл, хөдөлгөөн бүрийг нь дууриадаг байжээ. Энэ байдал нь Нора Эфроныг өнөөдрийн дэлхийд алдартай романтик кино зохиолуудыг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр анх 1960 оноос Амеркийн нэртэй  сэтгүүлүүдэд өөрийн бичсэн шинжлэх ухааны нийтлэлүүдийг хэвлүүлдэг байжээ. Эфрон гурван удаа гэрлэсэн бөгөөд түүний анхны нөхөр нь Амеркийн “Washington Post” хэвлэлийн агентлагийн  сэтгүүлч Карл Бэрнстин байжээ. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж