Лам нар зөгийд хатгуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Лам нар зөгийд хатгуулжээ

   

Ват Чеди Луан. WikiPedia-гийн Hdamm хэрэглэгчийн фото

Таиландын Чианмай хотод 76 буддын лам зөгийнд хатгуулснаас болж эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэрэг явдал зөгийн үржүүлдэг аж ахуйтай Ват Чеди Луан хийд дээр болсон байна.

Хийдийн хамба Ратча Жетийатчамагийн ярьж байгаагаар, 6 сарын 23-нд лам нарыг хийдийн шалыг цэвэрлэж байх үеэр шавьжнууд довтолжээ. Зөгийнүүд яагаад ийнхүү аашилсан нь тодорхойгүй байна. Лам нар уг нь тэдэнтэй “сайн харилцаатай” байжээ.

53 ламыг Махараж Наком эмнэлэгт хүргэснээс 19 нь хүнд, тэднээс 6 нь комын байдалтай байна. Тэдний даралт эрс унажээ. Бусад лам нарыг 23-ныхаа орой нь эмнэлгээс гаргасан ч эмч нар хийдийг эргэж, тэднийг хяналтандаа байлгаж байгаа юм.

Бас 23 ламтан Чианмайгийн бусад эмнэлэгт хүргэгдээд байна.

Зөгийнд хатгуулснаар харшилтай хүмүүст бол үхлийн аюул учирч болзошгүй байдаг байна. Бусад хүмүүсийн хувьд энэ нь дотор муухай оргих, даралт унах, амьсгал хүндрэх зэрэг эмгэг дагуулдаг юм.

Зөгийнүүдийн довтолгооныг үл тоон хийдийхэн зөгийний үүрнүүдийг устгах бодолгүй, зүгээр л жуулчдад болгоомжтой байхыг анхааруулахыг эрхэмлэнэ гэж байна.

Бурхны шашинд шавьж нар хүртэл амьд амьтан учраас тэдний амийг тасалж болохгүй гэж үздэг билээ.

Эх сурвалж: The Bangkok Post

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж