Гэмт хэргийн шинжтэй 41 үйлдэл цагдаагийн байгууллагад өчигдөр бүртгэгджээ. Үүнээс 35 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, шалгаж эхэлсэн байна. Өчигдөр нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хулгайлах долоо, залилан мэхлэх нэг, танхайрах 11 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 29 осол бүртгэгдэж, 13 хүн гэмтсэн байна. Мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 216 хүнийг эрүүлжүүлжээ.
Д.ЖАРГАЛ