
Сурталчилгааны компанит ажлын хүрээнд бяцхан хүүхдүүд гудамжинд байгаа хүмүүс дээр очиж “гал” гуйна. Томчуул асаагуур өгөхөөс татгалзаж, тамхины хор хөнөөлийн тухай тайлбарлана. Нэг тамхичин тамхи татсанаас хурдан үхдэг тухай ярихад нөгөө нь тамхи хорт хавдарт хүргэдэг тухай хэлдэг. Үүний дараа хүүхдүүд томчуулаас тэгвэл өөрсдөө яагаад тамхи татдаг тухай асуугаад “Та надад санаа зовж байна. Яагаад өөртөө тэгэхгүй байна?” гэсэн үг бүхий хуудас тараана. Хуудсан дээр тамхинаас гарахад туслах утасны дугаар байна. Энэ компанит ажлыг Ogilvy Thailand агентлаг зохион бүтээжээ.
Рекламанд хуудас авсан бүх тамхичид тамхиа хаяж байсан бөгөөд харин нэг нь ч хуудсыг хаяагүй гэж гарч байна. Сангийн мэдээлж байгаагаар сурталчилгааны компанит ажлын дараа тэдний залгах дуудлагын тоо 40 хувиар нэмэгджээ.
Эх сурвалж: The Drum