Орон нутгийн наадмын бэлтгэл ажил эхэлжээ. Энэ жил гурван ч том бүсийн наадам болох аж. Харин эдгээр наадмуудыг долдугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар болжээ. Сүхбаатар аймгийн хувьд энэ жил 70 жилийн түүхэн ойтой гэнэ. Мөн ойн баяртайгаа давхцуулан зүүн бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах юм байна. Харин Баян-Өлгийд баруун бүсийнх, Дундговь төвийн бүсийн хурдан морьд чуулах аж. Тиймээс дээр хоёр аймаг ч мөн адил ирэх сарын 28, 29-нд баяр наадмаа зохион байгуулахаар болжээ. Тэгвэл Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь зэрэг аймгууд ирэх сарын 9 ,10-нд баяр наадмаа тэмдэглэх ажээ.
Э.САР