Кейт хувцсандаа 105,000 фунт зарцуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Кейт хувцсандаа 105,000 фунт зарцуулжээ

Уэльсийн гүнж Дианагаас хойш Их Британичуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн гүнж бол Уилльямын эхнэр Кейт Миддлтон. Залуухан, үзэсгэлэнт, дэгжин гүнж Их Британийн загварын хатан хаан гэгдэх болсон бөгөөд түүний өмссөн хувцастай яг адилхан хувцас дэлгүүрийн лангуунаас хэдхэн хормын дотор шууран зарагдах нь хэвийн үзэгдэл гэнэ. Кейт Миддлтон сүүлийн арванхоёр сарын хугацаанд хувцсанд 105,000 фунт стирлинг зарцуулсныг Их Британийн “Femail” сэтгүүл тооцоолон гаргажээ. Тус сэтгүүл гүнжийн зөвхөн олон нийтийн арга хэмжээ, тусгай ёслол, хүлээн авалт, айлчлалын үеэр өмссөн хувцаснуудын үнийг дунджаар гаргасан байна. “Femail”-ын тооцоолсноор Кейт даашинзинд хамгийн их мөнгө зардаг аж. Кейт нэг жилийн дотор 58,135,98 фунт стирлингийг даашинзанд үрж орхисон бөгөөд тэр дундаас хамгийн үнэтэй нь “Alexander McQueen”-ы 2,865 фунт стирлингийн маш гоёмсог хийцтэй торон даашинз гэнэ. Харин гадуур хүрмэнд 10,600, цамцанд 1,744, өмд банзалд 1,324, гар цүнхэнд 7,833, гутал, туфльд 8,106 фунт стирлинг зарцуулжээ. “Femail” сэтгүүлд бичсэнээр бол хатан хааны гэр бүлийн гишүүний хувьд Кейт тийм ч үрэлгэн хүн биш гэнэ. Гэвч Кейт хямдруулсан эсвэл бэлгэнд авах саналыг хэзээ ч хүлээж авч байгаагүй аж.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж