Грекийн Сангийн сайд огцров

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Грекийн Сангийн сайд огцров

Бие даасан шинжээч, эдийн засгийн профессор Василис Рапанос Грекийн Засгийн газрын гол тушаалын нэгээс огцров.

Хэдхэн хоногийн өмнө Сангийн сайдаар томилогдсон Василис Рапанос уг албан тушаалыг хүлээн авахгүй гэж мэдэгджээ. Энэ тухай Грекийн ерөнхий сайд Антонис Самарасын товчооноос мэдээлсэн байна. Рапанос гэдэс дотор нь хурцаар өвдөн баасан гаригт ухаан алдан унаж эмнэлэгт хүргэгджээ.

Профессор-эдийн засагч Василис Рапанос нь Самарасын Засгийн газарт орсон бие даасан шинжээч байлаа. Сүүлийн жилүүдэд тэрээрГрекийн томоохонд тооцогдох заал, санхүүгийн  National Bank of Greece гэх байгууллагыг толгойлж байжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж