
Зөгийн аж ахуй, газар тариалан эрхлэгч бүр гарган авсан зөгийн бал, бүтээгдэхүүнээ органик гэж нэрлэдэг бөгөөд энэ үйлдвэрлэлийг чанаржуулах томоохон ажил бол органик гаралтай бүтээгдэхүүний тавигдах шаардлагыг тодорхойлсон дүрэм журам болох тухай албаныхан онцолж байгаа. Одоогоор энэ талаарх шалгуурыг Органик хөдөө аж ахуйн олон улсын холбоо, Швейцарын Органик хөдөө аж ахуйн хууль тогтоомжид үндэслэн боловсруулаад буй гэнэ. Тиймээс аж ахуй эрхлэгчид МҮХАҮТ-ын Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газарт хандан саналаа өгч болох юм байна.
У.БОЛОР