”Дээлтэй монгол” наадмыг өргөн хүрээнд тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

”Дээлтэй монгол” наадмыг өргөн хүрээнд тэмдэглэнэ

Наадмын өдрүүдийн нүд хужирлах баясах зүйлийн нэг “Дээлтэй монгол” наадам болоод байна.

Монгол хувцасны брэнд болсон ажил гэж хэлж болохоор “Дээлтэй монгол” наадам жи­лээс жилд хүрээгээ тэлж өргөн хүрээнд зохиогдох боллоо. Иргэд, дүүрэг, загварын салон, урлаг соёлын байгууллагаараа нэгдэн уламжлалт хувцсаа өмсч өрсөлддөг уг наадам Монгол үндэстэн ястны хувц­сыг орчин үед нийцүүлэн өмсч, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг га­даад, дотоодын жуулчдад сур­талч­лан таниу­лах зорилготой. Мөн даяарчлалын зуунд хадга­лаг­дан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэл­чин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг татах боломжийг нэмэг­дүүлж хүүхэд залуучуу­дад нүүдэлчин үндэст­нийхээ түүх, соёлоор бахархаж, хайр­лах сэтгэлийг бий болгодгоороо онцлогтой юм. Тус наадмыг Нийслэлийн Засаг даргын Там­гын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуу­лах юм байна.

Наадмын үеэр ардын урла­гийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загва­рын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн яст­ны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа зэрэг үйл ажиллагаа явагдах юм.

Монгол дээлээрээ бахар­хах, үндэсний хувцсаараа гоёх уг наадам

  • Монгол үндэсний дээл­тэй гадаадын зочдын шилдэг хос
  • Үндэсний дээлтэй хамгийн бяцхан оролцогч
  • Нийтийн бүжгийн хос
  • Хамгийн сайхан дээлтэй хос, гэр бүл 
  • Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага.
  • Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг зэрэг номинациар шалгаруулах аж.

Эх сурвалж: "НИЙСЛЭЛ ТАЙМС" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж