
Грекийн төрийн секторт 670 мянган хүн ажилладаг. Тус орны ажилгүйдэл оны эхний улиралд 1,12 сая хүн болжээ. Шинэ Засгийн газар нь зээлийн нөхцлийг зөөлрүүлэхээр зүтгэж байна. “Грекийн хувьд эрсдлийн болж байгаа энэ цаг үед бидэнд “гурвалтай” шинэ хэлэлцээр хийх уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн Засгийн газар үзэж байгаа ажээ.
Тусламжийн 130 тэрбум еврог авахын тулд олон улсын зээлдэгчидтэй байгуулсан гэрээнийхээ хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд илүү их хугацаа өгөхийг Афин доноруудаасаа хүсч байна. Афины цагаа олоогүй өглөгч үйлдэл илэрсний дараа тэдэнд гэрээ хэлцлээ үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байх болно гэж шинжээчид дүгнэж байна.
Ш.МЯГМАР