Легогоор чимсэн байшин

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Легогоор чимсэн байшин

Хүүхэд багачуудын хамгийн дуртай тоглоомын нэг бол Лего. Тиймдээ ч Легогоор урласан төрөл бүрийн зүйлсийг дэлхийн олон орны хүүхэд залуус урлан, өрсөлддөг.

Саяхан Манхэттэний нэгэн байшингийн шатны хашлагыг лего тоглоомын хэсгүүдээр хийсэн байна. Мелисса Маркс, Винсент Кэрайд нар гэртээ 20 мянган ширхэг олон өнгийн лего тоглоомын хэсгүүдээр ийнхүү шатандаа хашлага хийжээ.

Нью-Иоркийн алдартай дизайнер энэ хашлагын загварыг гаргаж, өгч тусалсан байна. Нэг давхраас хоёрдугаар давхар хүртлэх шатны хашлагыг ийнхүү урласан нь гэрийн хамгийн шинэлэг интерьер дизайн боллоо хэмээн онцолж байна.


Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж