
Саяхан Манхэттэний нэгэн байшингийн шатны хашлагыг лего тоглоомын хэсгүүдээр хийсэн байна. Мелисса Маркс, Винсент Кэрайд нар гэртээ 20 мянган ширхэг олон өнгийн лего тоглоомын хэсгүүдээр ийнхүү шатандаа хашлага хийжээ.
Нью-Иоркийн алдартай дизайнер энэ хашлагын загварыг гаргаж, өгч тусалсан байна. Нэг давхраас хоёрдугаар давхар хүртлэх шатны хашлагыг ийнхүү урласан нь гэрийн хамгийн шинэлэг интерьер дизайн боллоо хэмээн онцолж байна.
Т.МӨНХТҮВШИН