Налайхад хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Налайхад хөл хорио тогтоолоо

Налайх дүүргийн  5 дугаар хорооны нутаг Бүс нуурын хойд энгэр гэдэг газар зусаж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн малчин Д-гийн хөх зүсмийн 6 настай тугалтай үнээ энэ сарын 21-ний өглөөний 06:00 цагийн орчимд хорогдсоныг урьдчилсан байдлаар боом өвчнөөс шалтгаалсан гэж тогтоогоод байсан. Шинжилгээний эцсийн  хариуг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораториос өчигдөр гаргаж, малын халдварт боом өвчнөөр хорогдсон болохыг баталсан байна. Халдварын голомтын гурван хот айлын дөрвөн өрх 15 хүн (хүүхэд 4, том хүн 11), 1009 толгой мал байгаа юм байна. Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж, нийслэлийн Мал эмнэлгийн газраас голомтын бүсэд ажиллаж байгаа 30 албан хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийж, гурван хот айлын 1198 тоо толгой малыг вакцинжүүлж, 16800 м2 талбайд 80 кг хлорын шохойгоор халдваргүйжүүлэлт хийн, автомашинуудыг ариутган ажиллаж, түүнчлэн ариутгалын цэгийг Тэрэлж, зүүн аймгууд руу явах замд энэ сарын 23-ны өдрөөс ажиллуулж эхэлсэн байна.

Э.САР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж