LV App тээшээ баглахад тань тусална

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

LV App тээшээ баглахад тань тусална

Дэлхийн алдарт брэнд Louis Vuitton хувцсаа хэрхэн зөв цүнхэндээ багтаах, савлах тухай зааж байна. Тус загварын ордон энэхүү зөвлөгөөгөө өөрийн нэрийн App-ын тусламжтайгаар хүргэж байгаа аж.

Энэхүү Арр нь ерөнхийдөө 3 өөр төрлийн хувцас савлалтыг заана.

Арр-ийг хэрэглэгч дурын хувцсан дээр дарж түүнийг хэрхэн эвхэх, нугалах зэргийг сурах боломжтой ба уг Арр нь хэрхэн хүрмийг нугалахгүй авж явах, зангиа яаж зангидах тайлах  гэх мэт маш олон зөвлөмжүүдийг багтаасан байна.

Энэхүү Арр-ийг iPhone болон iPad хэрэглэгчид татаж авч хэрэглэх боломжтой ажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж