Олон улсын номын фестиваль Шотландын нийслэл Эдинбург хотноо зохиогдох гэж байна. Уг Фестивальд одоогийн байдлаар 50 орны зохиолчид нийгмийн төрөл бүрийн салбараар бичсэн өөрсдийн уран бүтээлээр оролцохоор мэдэгдээд байгаа гэнэ. Дэлхийн томоохон урлагийн наадмын нэг болох “Олон улсын номын Фестиваль” ирэх наймдугаар сарын 11-27-ны хооронд зохиогдох болсныг пүрэв гаригт албаныхан мэдээлжээ. Уг фестивальд 50 орны 800 зохиолч оролцох юм байна. Наймдугаар сарын 17-21-ний хооронд Дэлхийн Зохиолчдын Нэгдсэн хурал тус хотод хуралдах бөгөөд Фестивальд оролцож буй 50 орны үндэсний утга зохиол, улс төр гэх мэт салбар бүрийн номнуудыг хэлэлцэн шалгах юм байна. Анх 1962 онд Эдинбург хотноо Зохиолчдын нэгдсэн зөвлөл байгуулагдсан юм байна. Уг зөвлөлөөр энэ жилийн Фестивальд 500,000 фунт стерлинг буюу 783,000 долларыг төсөвлөж байгаа гэнэ. Уг фестивальд 250 хүүхдийн зохиолч түүхэн, уран зөгнөлт, инээдмийн, зохиолын төрлүүдэд оролцох аж.
Э. Анхтуяа