Энэтхэгийн Сангийн сайд Пранаб Мукержээ суудлаасаа огцорч ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Ерөнхий сайд Манмохан Сингх Сангийн сайдын албыг одоогоор давхар хашиж байгаа юм байна. Энэтхэгийн 13 дахь ерөнхийлөгчийн сонгууль ирэх долдугаар сарын 19-нд болох юм. Энэ сонгуулийн ялагч одоогийн Ерөнхийлөгч Пратибха Патилийн халааг авч, Энэтхэгийн 13 дахь ерөнхийлөгчөөр сонгогдох юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Пранаб Мукержи өнгөрсөн ням гаригт Ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзаж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, сонгуульд нэр дэвшиж байгаагаа мэдэгдсэн байна. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх үед Энэтхэгийн эдийн засаг удааширч, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого нь тасалдаж, хөрөнгө оруулалтууд саатаж, Азийн зах зээл дээр Энэтхэгийн мөнгөн тэмдэгт рупийн ханш унасан үзүүлэлттэй гарч байсан гэх мэдээлэл байна.
Б.Анхтуяа