Сүхбаатарын талбайн баруун тал буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн газрын ордны баруун тал Улаанбаатар банк хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, зам засварын ажлыг энэ сарын 21-нд эхлүүлсэн. Энэхүү замыг өнөөдөр өглөө 07.00 цагт засварлан дуусч, нээсэн байна. Замыг төлөвлөгөө ёсоор зургадугаар сарын 25-нд нээх байсан ч замын тэмдэг, тэмдэглэгээ хийх ажил дуусаагүй байсан тул хэсэг хугацаагаар хойшлуулсан юм.
Д.ЖАРГАЛ