Кипр Европын тогтворжуулах сангаас тусламж хүсэв

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Кипр Европын тогтворжуулах сангаас тусламж хүсэв

Эдийн засгаа аврахын тулд Европ хөршүүдээсээ тусламж хүссэн евро бүсийн тав дахь орон нь Кипр болов. Арлын гол асуудал нь Грекийн эдийн засгаас хамааралтайгаас үүссэн хүндрэл болж байна.

Евро бүсийн Грек, Ирланд, Португали ба Испанийн дараагийн орон болсон Кипр эдийн засгаа аврахын тулд Европын тогтворжуулалтын сан (EFSF) Европын тогтворжуулалтын механизмын (ESM) европ түншүүдээсээ хөрөнгийн тусламж үзүүлэхийг албан ёсоор хүссэн байна.

Арлын улсын хямралын гол шалтгаан нь тэд Грекийн эдийн засгаас ихээхэн хамааралтай байснаас болов. Тухайлбал, Киприйн банкны систем нь Грекийн банкуудын хамаарлаас ихээхэн хэлмэгдэж байна.

Киприйн Засгийн газрын төлөөлөгч төлөөлөгч Стефанос Стефану тусламжийг банкуудыг аврахад биш харин “шаардлагатай” шинэчлэл хийхэд зориулна гэж мэдэгджээ. Сануулахад, Америкийн Moody’s чансааны агентлаг энэ улсын зээлдэх чадварын чансааг  Ba1-ээс  Ba3 хүртэл буулгасан юм. Үүний дараа Киприйн улсын үнэт цаасыг авах нь дамлангийн хөрөнгө оруулалт гэж тооцогдох болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж