
Зөөврийн хайрцганд санал өгөх иргэд нь эрүүл мэндийн шалтгаантай, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаагдаж байгаа иргэд сонгуулийн өдөр санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй болсон, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэдээс саналыг нь урьдчилж авна гэж заажээ. Санал авах байранд очиж, санал өгөх боломжгүй иргэд урьдчилан мэдээлж, эмчийн магадлагаа болон холбогдох бичиг баримт бүрдүүлэн, бүртгүүлсэн байх шаардлагатай гэнэ. Эдгээр иргэдийн саналыг маргааш сонгуулийн нэгдсэн дүнтэй хамтатган тоолох ажээ.