Мягмар гаригт Туркийн шаардлагаар НАТО-гийн зөвлөл онцгой хуралдааныг Брюссельд хийсэн байна. Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчинд сөнөөгдсөн Туркийн сөнөөгч онгоцны асуудлыг авч хэлэлцэж байна. Энэ сэдэв нь Европын холбооны Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар яригдана. Умард Атлантын эвслийн гэрээний дөрөвдүгээр заалтын дагуу яаралтай зөвлөлдөөн хийх хүсэлтийг Анкара гаргасан юм. Уг заалтаар эвслийн ямар ч орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол аюулгүй байдалд заналхийлэл учирч буй нөхцөлд яаралтай онц хуралдааныг явуулах шаардлага тавих эрхтэй.
Туркийн нисэх хүчний F-4 сөнөөгч онгоц Сирийн нутгийн ойролцоо Газар дундын тэнгисийн агаарын орон зайд радарын дэлгэцнээс алга болсон юм. Хожим уг онгоцыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин сөнөөсөн нь тодорхой болсон юм. Туркийн Гадаад хэргийн сайд Ахмет Давутоглу онцлон мэдээлснээр онгоц нь тагнуулын бус сургалтын нислэг хийж байжээ.
Онгоцыг эндүүрэн сөнөөсөн гэх Дамаскийн мэдэгдлийг дэлхийд шүүмжлэлтэй хүлээн авч байна. Сирийн талын үйлдлийг АНУ байж боломгүй хэмээн эрс буруутгаж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Вашингтон хотноо мэдэгдэв. Түүний хэлснээр АНУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, НАТО ба Европын холбоотой энэ үйл ажиллагаатай холбоотой цаашдын алхмын талаар ярилцах ажээ. Энэ хэрэг нь Сирийн удирдлага олон улсын хэм хэмжээнээс холдсоныг харууллаа гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хэйг мэдэгджээ.
Зургадугаар сарын 25-ны орой Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хүчин өөр нэг онгоцыг буудлаа хэмээн Туркийн Гадаад хэргийн яам мэдээлсэн юм.