Тооцооны системийг шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Тооцооны системийг шинэчилнэ

“Санхүүгийн зах зээлийн дэд бүтцэд мөрдөх зарчмууд” сэдэвт семинарыг Монголбанкнаас зохион байгуулсан байна. Семинарын үеэр санхүүгийн секторын тулгамдсан асуудлууд, цаашид авч хэлэлцэх арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлсэн аж. Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн салбарын дэд бүтэц болох банк хоорондын их дүнтэй төлбөр тооцооны системийн талаар авч хэлэлцсэн байна.

Цаашдаа бэлэн мөнгөний хэрэглээг хязгаарлах үндсэн зорилтын хүрээнд үндэсний цахим гүйлгээний төвийн үйл ажиллагааг улам өргөжүүлэх гэнэ. Мөн “Монгол Улсын  тооцооны системийг шинэчлэх” төслийг хэрэгжүүлэх аж.

Н.БАЙГАЛЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж