6,6 тэрбумын хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /зургадугаар сарын 26-ны байдлаар/ 6,627,232,919 төгрөгийн үнэ бүхий 1,520,489 ширхэг хувьцаа арилжжээ. Харин Засгийн газрын болон компанийн бонд арилжаагүй байна. Нийт 28 үнэт цаас арилжаалснаас 14–ийн ханш өсч, 10-ын ханш буурсан бол дөрөв нь тогтвортой байжээ. Өнөөдрийн арилжаагаар нийт 192 хэлцэл хийв. ТОП-20 индекс 19531.71 нэгж байсан нь өмнөх өдрийнхөөс 238.2 нэгжээр өсчээ.  Нэгдсэн индекс 11153.37 нэгж байснаас 117.00 нэгж болж нэмэгджээ.

2012 онд нийт  60,936,359,83 төгрөгний үнийн дүн бүхий 107,364,241 ширхэг үнэт цаас арилжаалсан байна. Ингэхдээ 107,333,263 ширхэг хувьцаа, Засгийн газрын бонд тав, компанийн 30,97 бонд арилжсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж