Монголын шуудангийн түүхийн талаарх Wolfgang C.Hellgrill-ийн бичсэн “Mongolia 1841-1941” ном 2011 онд Олон улсын шуудангийн үзэсгэлэнгийн хамгийн дээд шагнал болох “Large Gold Medal” хүртсэн. Номын зохиогч агсны гэргий манай улсад зочилж, энэхүү номыг Монголын талын холбогдох байгууллагад гардуулах ёслолын арга хэмжээ маргааш 14.00 цагт Япон улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизүгийн өргөөнд болох гэж байна. Зохиогч уг номдоо Элчин сайд Т.Шимизүгийн 2004 бичсэн “Collegting Old Mongolian Postage Stamps” номын хэсгээс оруулсан байдаг аж.
Д.ЖАРГАЛ