Попын хаан Mайкл Жексон таалал төгссөнөөс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ өдөр түүнийг дурсан санах гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчдийнх нь дурсамж, хүндэтгэлийн үгс Twitter-ээр урслаа. Тэдний дундаас Майклын арван дөрвөн настай охин Парис олны хүндлэлийг хүлээсэн байна. Тэрбээр “Аав аа, та миний зүрх сэтгэлд үүрд орших болно. Тандаа хайртай” гэж бичсэн байна. Өнгөрсөн лхагва гаригт Парис Майкл Жексоны хуучин эхнэр Дэбби Ровынхаа хацар дээр үнсч буй зургийг нийтэлжээ. Харин Жексоны хамгийн бага дүү Рэнди “Гурван жилийн өмнө энэ л зургадугаар сарын 25-нд нас барсан. Би өнөөдөр өглөө 11-13.00 цагийн хооронд ах дээрээ очно” гэж бичсэн байна. Харин попын хааны том эгч Ла Тояа “Өнөө өглөө бүхнээс илүү гунигтай байна. Энэ өдөр миний дүүд үхэл ирсэн өдөр. Майкл бид чамд хайртай” гэжээ. Рэппэр Wiz Khalifa “Гурван жилийн өмнөх энэ өдөр дэлхий домогт хүнээ алдсан. Чиний дуу чамайг амьдруулсаар байх болно. Бүх зүйлд чинь баярлалаа” хэмээн бичсэн байна. Жастин Бибер бас Twitter-т Майклыг дурсан санасан үгээ бичжээ. Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд өөрийн хувийн эмч Конрад Мюррейгийн бичиж өгсөн нойрны эмний тунг хэтрүүлэн хэрэглэж, нас барсан билээ. Түүний эмч Мюррей өнгөрсөн арваннэгдүгээр сард дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлж, ялаа эдэлж байгаа юм.
Б.АНХТУЯА