Монгол Улсын Гаалийн удирдах төв байгууллага, БНХАУ-ын Гаалийн удирдах төв байгууллага хоорондын хоёр талын хамтын ажиллагааны уулзалтын протоколын дагуу Гаалийн ерөнхий газар болон харьяа 13 газар, хорооноос 31 албан хаагч БНХАУ-ын гаальчидтай туршлага солилцжээ. БНХАУ-ын Шанхайн гаалийн коллежид “Гаалийн менежмент, эрсдэлийн удирдлага” сэдвээр олон улсын нисэх онгоцны буудал, Яншан дахь далайн боомт, “Shanghai GM” гаалийн баталгаат бүсийн үйл ажиллагаатай танилцаж, гаалийн хяналт шалгалтын талаар мөн хэлэлцсэн байна.
Д.ЖАРГАЛ