Энэтхэгийн цементийн үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж, 1.1 тэрбум ам.доллар завшсан хэрэг гарчээ. Харин Энэтхэгийн Засгийн газрын зүгээс үгсэн хуйвалдаж, үнээ өсгөсөн “ACC” болон “Ambuja” цементийн үйлдвэрүүдэд торгууль ногдуулсан байна. Дээрх үйлдвэрүүдийн зөрчлийг шалгасан Энэтхэгийн Засгийн газрын дэргэдэх Өрсөлдөөнийг хянан шалгах хорооноос дээрх үйлдвэрүүдэд 1.1 тэрбум ам.доллар буюу 675 сая еврогийн торгууль оноожээ. Гэсэн хэдий ч зөрчил гаргасан үйлдвэрүүдийн зүгээс дээрх торгуулийн хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Өрсөлдөөнийг хянан шалгах хорооноос 90 хоногийн дотор торгууль барагдуулахыг үүрэгджээ.
Э.АНХТУЯА