“Facebook” корпораци удирдах зөвлөлдөө өөрчлөлт оруулдаггүй хэмээн шүүмжлэлд өртсөөр ирсэн. Тэгвэл өчигдөр “Facebook” корпорацийн ерөнхийлөгч Марк Цукерберг компанийн захирлуудын зөвлөлд Шерил Сэндберг гэгч эмэгтэйг томилжээ. Тэрбээр Шерилийн туршлага нь “Facebook” корпорацийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд удирдах зөвлөлд шинэчлэлт авчрах ач холбогдолтой гэж үзсэн байна. Ингэснээр Шерил Сэндберг “Facebook”-ийн анхны эмэгтэй захирал болж байгаа юм. Тэрбээр өмнө нь 2008 онд “Walt Disney” компанид захирлаар, дараа нь “Google”-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байна.
Б.АНХТУЯА