Дарханы модон бөмбөгийн аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Дарханы модон бөмбөгийн аваргууд тодорлоо

“Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар”-ийн нэрэмжит Дархан-уул аймгийн модон бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Дархан хотын Биеийн тамир, спортын газрын дэргэдэх талбайд өнгөрөгч долоо хоногт болжээ.

Тэмцээнд нийт Технологийн сургуулийн 1, 2, 3-р баг, Татварын хэлтсийн 1, 2-р баг, Газрын алба, МCS групп, ТБЦДСүлжээ, Тод дизайн зэрэг есөн багийн 60 гаруй тамирчид оролцож, ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй,  холимог хос, багийн төрлөөр өрсөлдсөн байна.

Тэмцээнийг нээж ГХБХБГазрын дарга З.Мөнхбат үг хэлж, Дархан-Уул аймгийн модон бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд хүрэлцэн ирж оролцсон.

Ерөнхий шүүгчээр Дархан татварын хэлтсийн, Улсын шүүгч Д.Гантємєр, Технологийн сургуулийн дасгалжуулагч, Улсын шүүгч Б.Болбаатар нар ажиллаж, дүнгээ гаргалаа.

Ганцаарчилсан төрөлд эрэгтэйчүүдээс Д.Отгонпүрэв /Технологийн сургууль 1-р баг/ Б.Төмөрбаатар /Технологийн сургууль 2-р баг/, Д.Бат-очир /Татварын хэлтсийн 1-р баг/, эмэгтэйчүүдээс Н.Долгорсүрэн /Технологийн сургууль 1-р баг/ Энхтүвшин /Технологийн сургууль 2-р баг/, Т.Хандсүрэн /Технологийн сургууль 1-р баг/ харин холимог хосын төрөлд Технологийн сургуулийн Төмөрбаатар – Энхтүвшин /2-р баг/, Бат-энх – Н.Долгорсүрэн /1-р баг/, Д.Отгонпүрэв – Баярцэцэг /1-р баг/ нар тус тус эхний 3-н байрт шалгарсан юм.

Байгууллагын нэгдсэн дүнгээр Технологийн их сургуулийн 1,2,3-р багууд тэргүүн байруудад шалгарч цом, єргємжлєл, мєнгєн шагналын эзэд боллоо.

Уг тэмцээнд амжилттай оролцсон тамирчид ОХУ-ын Улан-Удэ хотод зохиогдох Олон улсын нээлттэй 4-р тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор боллоо.
   

МОНГОЛЫН МОДОН БӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж