
Телевиз, кабелийн телевизүүдийн реклам, зар сурталчилгааны орлого дахин сэргэж байгаа ч “Disney”-гийн телевизээс олж буй орлого төдийлөн нэмэгдээгүй байна. “ESPN” суваг зар сурталчилгааны орлого хамгийн ихтэй байгаа бол “ABC” суваг үзэгч багатай, орлого багатай хэвээр байсаар байна. Калифорни мужийн Burbank хотод байдаг “Disney” компанийн хувьцаа 3.4 хувиар буурч, 34.52 ам.доллар болоод байна.
“Iron Man-2” киноноос олох орлого тус компанийн нийт орлогод сайнаар нөлөөлнө гэж “Disney”-гийн ерөнхий захирал Bob Iger ярьж байна. Өнгөрсөн жил “Walt Disney Co” компани “Marvel Entertainment” компанийг худалдаж авсан юм. “Marvel”-ын супер баатруудыг түрээслэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж “Walt Disney Co” үзэж байна.
Т.Санаа