Nexus 7 таблет худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Nexus 7 таблет худалдаанд гарна

Андройд технологитой Nexus ухаалаг гар утсыг хамгийн анх HTC үйлдвэрлэж байсан ба одоо Samsung үйлдвэрлэж байгаа билээ.

Харин одоо Google-ын Nexus 7 таблетыг энэ долоо хоногт олон нийтэд танилцуулна хэмээн Gizmodo сайт мэдээлжээ.

Энэхүү таблет нь 7 инчийн дэлгэцтэй, 12-core GPU-тэй, Google Wallet ашиглан утсаараа төлбөр төлөх Near-Field Communication технологитой байх гэнэ.

Бас урд талдаа хоорондоо харилцах Арр-д зориулсан1.2 megapixel камертай бөгөөд зайгаа 9 цаг барих чадалтай аж.

8GB-ын багтаамжтай таблетын худалдаалагдаж эхлэх үнэ нь 199 ам.доллар ба энэ нь Амазоны KindleFire таблеттай ижил үнэ юм.

Харин 16GB багтаамжтай таблетын үнэ нь 249 ам.доллар байх аж.

Мөн Nexus 7 таблет нь бас Google-ын Андройд платформын дараагийн үе болох Jelly Bean дээр ажиллах юм байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж