
"Ассошейтэд Пресс" агентлагийн мэдээлснээр "Шевролет Круз" маркийн автомашины хөдөлгүүрт гал гарсан тохиолдол 30 орчим бүртгэгджээ. Харин хэн нэгэн гэмтэх, нас барсан тохиолдол гараагүй гэсэн мэдээллийг авсан байна. "Женерал Моторс" эл автомашиныхаа хөдөлгүүрийн доорхи тавгийг богиносгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр галын аюулаас сэргийлэх боломжтой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, шатамхай шингэн шууд газарт дусах юм байна. Тус компани үүнээс өмнө буюу 2010 оны гуравдугаар сард "Шевролет Экспресс", "Жи-Эм-Си Савана" маркийн 5000 орчим жийп автомашинаа астачерийн галын аюулын улмаас худалдаанаас татаж байжээ. Тус корпораци 1908 онд байгуулагдсан, дэлхийн 34 оронд хөнгөн болон хүнд суудлын тэрэг үйлдвэрлэдэг. Харин 140 оронд автомашин болон түүний сэлбэгээ худалддаг. Уг корпорацийн хамгийн том зах зээл нь АНУ. Түүний араас Хятад, Бразил, Британи, ОХУ, Герман ордог юм.