Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Жагсагчид тарлаа

Төрийн ордны хашааны баруун хаалган дээр цаг гаруй жагсч, шүгэлдэж, хашгирсан “Зэс эрдэнийн хувь” хөдөлгөөнийхөн сая тарлаа. Тэд Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хуучин овоолгыг ашиглах зөвшөөрөл авахын тулд Засгийн газрынхантай уулзах хүсэлт тавьжээ. Гэвч сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр болох өнөөдөр УИХ, Засгийн газрынхан бүгд сурталчилгааны хаалтаа хийж буй тул Төрийн ордон эзгүй, тэдэнтэй уулзах хүнгүй шахам байна.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж