Дэлхийн хамгийн жижиг iPhone цэнэглэгч

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн жижиг iPhone цэнэглэгч

Pacific Production-ы үйлдвэрлэсэн Juice Buddy хэмээх iPhone болон iPod-нд зориулсан зөөврийн цэнэглэгч нь халаасанд багтахаар жижиг хэмжээтэй аж.

Энэхүү цэнэглэгчийг түлхүүрийн оосор хэлбэрээр ашиглаж болохоор тун эвтэйхэн ба Zippo асаагууртай тун адилхан, оройн хэсгийг онгойлгосноор iDevice холболт гарж ирэх болно.

Мөн ард нь байрласан залгуурыг нь гаргаж залгуурт залгаж, доод талын түлхүүрийн цагирагийг мулталснаар USB оролт гарч ирэх ба үүгээр дамжуулан та төхөөрөмжөө цэнэглэж болох гэнэ.

Энэ цэнэглэгч нь 25 долларын үнэтэй ба улаан, цагаан, хар, мөнгөлөг гэсэн 4 янзын өнгөтэйгөөр наймдугаар сард худалдаанд гарах юм байна.

Танилцуулга видеог ЭНД дарж үзнэ үү.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж