Хар тамхи тээвэрлэгчдийг шүүх хурал хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэгчдийг шүүх хурал хойшилжээ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэх хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцэх байсан ч хойшилжээ. Учир нь гэрч н.Цэцэгчимэг шүүх хуралд хүндэтгэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй байна. 

Шүүгдэгчид нь Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь тогтоогдсон юм. Тэдний нэг Э нь БНХАУ руу хар тамхи зөөж яваад баригдан тус улсын шүүхээс цаазын ял сонссон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж