Гунигтай ч Монголын сонгодог улирлын энэ улирлын сүүлийн тоглолт ирэх долдугаар сарын 1-нд А.Аданы “Жизель” балет байх нь. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 49 дэх улирлын хаалтаа А.Аданы “Жизель” балетаар хийх бөгөөд симфони найрал хөгжмийг Америк удирдаач Жиндон Кэй удирдах юм билээ.
Ирэх аравдугаар сарыг хүртэл үүдээ хаах УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 30-нд америк удирдаачтай хамт, Морин хуурын чуулгын хөгжимчидтэй хамт дэлхийн шилдэг мюзиклийн хөгжмүүдийг эгшиглүүлэхээр өдөр бүр бэлтгэлтэй, завгүй ажиллаж байгаа юм.
М.ДӨЛ