Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Алтны үнэ өсч байна

Европын улс орнуудад санхүүгийн хямрал нүүрлэж магадгүй гэж болгоомжилсон хөрөнгө оруулагчид алт руу хошуурч байна. Өчигдөр Сингапурын хөрөнгийн бирж дээр нэг унци алт 1,234.5 ам.доллар хүрлээ. /Нэг унци=31.103 грамм/
Өмнө нь өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 3-нд унци алт 1,226.56 ам.доллар хүрч байсан юм. Платиниум буюу цагаан алтны үнэ бараг хэлбэлзэлгүй, нэг унци нь 1,698.35 ам.доллар байна. Мөнгө нэг унци нь 19.2825 ам.доллар байгаа нь сүүлийн таван сар дахь хамгийн өндөр үнэ юм. Палладиумын үнэ бараг хэлбэлзэлгүй нэг унци нь 532.75 ам.доллар байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж