Сонгогч Та саналаа хэрхэн өгөх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Сонгогч Та саналаа хэрхэн өгөх вэ?

Санал өгөх:
Бие эрхтний согог, эрүүл мэндийн байдал, боловсролын түвшингээс шалтгаалан саналаа биечлэн өгөх чадваргүй сонгогч өөрийн итгэмжилсэн сонгуулийн эрх бүхий иргэний туслалцаатайгаар санал өгч болдог.

Харин дээр дурьдсан итгэмжлэгдсэн хүн нь:

  • Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан
  • Нэр дэвшигчийн шадар туслагч
  • Нэр дэвшигчийн ухуулагч
  • Сонгуулийн хорооны дарга
  • Сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга
  • Сонгуулийн хорооны гишүүн
  • Ажиглагч байхыг хуулиар хориглодог.

Санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах өдрийн өмнөх өдөр авна:

  • Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
  • Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
  • Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон.

Сонгогч дээрх хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөдхэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг хуралдаанаараа хэлэлцэн баталдаг.

Ийнхүү зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авахсонгогчдын нэрийн жагсаалтад орсон сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрынх нь хаягаар очиж авдаг.

Уг сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.

Дээр дурьдсанаас бусад тохиолдолд Сонгогч санал авах байранд ирж, саналаа өөрөө биечлэн гаргах журамтай.

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаачөлөөолгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Санал тэмдэглэх:
Сонгогч бүр саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

Нам, эвсэл Улсын Их Хурлын сонгуульд 76-аас илүүгүй хүнийг тухайн нам, эвслийн гаргасан дарааллын дагуу нэрийн нэг жагсаалтаар нэр дэвшүүлэх бөгөөд угнэрийн жагсаалтын эхний 48-аас илүүгүй нэр дэвшигчийг сонгуулийн 26 тойргоос, 28-аас илүүгүй нэр дэвшигчийг улс төрийн нам буюу улс төрийн намуудын сонгуулийн эвсэл /цаашид “нам, эвсэл” гэх/-ийн гаргасан жагсаалтаас тус тус сонгоно.

Өөрөөр хэлбэл, саналын хуудас нь тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг бүхий хуудас байна.

Сонгогч нь саналын хуудасны тойрогт нэр дэвшигчдийн нэрийг бичсэн хэсэг дэх өөрийн дэмжиж байгаа, тухайн тойрогт ногдсон мандатын тоотой тэнцүү тоонынэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

Сонгогч нь саналын хуудасны нам, эвслийн нэрийг бичсэнхэсэг дэх өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам, эсхүл эвслийн нэрийн өмнөх дугаарыг тэмдэглэнэ.

Сонгогч дээр дурьдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийнэ.

Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийхээс өмнө энэ тухайгаа хэсгийн хороонд мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, дээр дурьдсаны дагуу саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

Эх сурвалж: http://www.gec.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж