Холливудын жүжигчин хос Уилл Смит, Жадад Пинкет нар 11 настай охиноо персинг хийлгэхийг зөвшөөрчээ. Уиллоуд үсээ хусуулж, өнгө өнгөөр ээлжлэн будаж, бусдыг алмайруулах нь юу ч биш боловч шивээс, персинг хийлгэх дутуу байсан билээ. Гэвч Уиллоу 18 нас хүртлээ хүлээхийг хүсээгүй бололтой. АНУ-ын хуульд 18 нас хүрээгүй хүүхдэд шивээс, персинг хийхээс өмнө заавал эцэг эх, халамжлан хүмүүжүүлэгчийн зөвшөөрөл авах тухай заасан байдаг аж. Харин одоо түүнд шивээс хийлгэх л үлдэж байгаа бололтой.
Н.Энх