Нийслэлийн Засаг даргын санаачилсан нэгэн шинэ ажлын буянаар багш нар энд тэндэхийн сургалтад хамрагдах гэж цаг заваа баралгүй ажлын байран дээрээ мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжтой боллоо.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хэрэгжүүлсэн багшийн хичээл заах ажиллагааг хөнгөвчилж, сурагчдад илүү сонирхолтой заах иж бүрэн тиехник хэрэгсэл, компьютер бүхий “Багшийн инновацийн төв”-ийн нээлт өнөөдөр Нийслэлийн чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль дээр болсон юм. Багш нарт өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх, бусад орны мэргэжил нэгтнүүдтэй арга туршлагаа солилцох боломжийг ажлын байран дээр нь хангаж өгсөн төдийгүй сайхан орчинд сайн хүүхэд хүмүүжүүлэх суурийг тавьж буйгаараа чухал ач холбогдолтой ажил гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг энд хэлсэн үгэндээ онцоллоо.

Чингэлтэй дүүргийн бүх сургууль буюу 12 сургууль, Сүхбаатар дүүргийн 3 сургууль одоогоор ийм төвтэй болж байгаа бөгөөд ирэх жил нийслэлийн бүх сургуулиуд ийм төвтэй болно. Цаашлаад цэцэрлэгүүдэд ч багшийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn