
Майкл Хейзер нь Невада мужийн цөлд “Double Negative” хэмээх лэндскейп бүтээлээр нэрд гарсан нэгэн юм байна. Тэрбээр агаарт асар том чулууг тогтоох санааг анх 1969 онд олсон боловч үзүүлбэрт тохирох чулууг долоон жилийн дараа Калифорнийн Риверсайд хэмээх газраас олжээ. Чулууг АНУ-ын 22 хотоор дамжуулан Лос Анжелесын Урлагийн музейд аваачжээ. Асар хүнд бул чулууг тээвэрлэхэд тусалж, харамгүй сэтгэл гаргасан хүмүүст Урлагийн музейд үнэгүй зочлох эрх өгсөн гэнэ. Чулууг эртний дархны уламжлалт арга болон орчин үеийн абсракт геометр, инженерчлэлийн аргыг хослуулан зассан гэнэ.
Н.ЭНХ