Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Анализ-туршилт1

Бидний
эргэн тойронд, одоо амьдарч байгаа нийгэм, орчин үеийн залуусын
хандлага үнэндээ л хэцүү байх шиг… Хаа сайгүй хар бараан. Охид
залуусын сэтгэлгээ бохирджээ гэж хэлэхэд хэлсдэхгүй. Охид маань өнгө
мөнгө хөөдөг болж, харин залуус маань утга учиргүй өдрөөс өдрийг
аргацааж өнгөрөөх юм. Даанч хайран цаг хугацааг яг юунд зарцуулж
байгаагаа мэдэж байгаа болов уу? Би дээд сургуулийн оюутан гээд л том
том юм яриал, гэвч өнөөдөр хэдэн мянган залуус дээд боловсролтой хэрнээ
мэргэжлээрээ ажиллаж чадаж байна уу? Монгол улсын байтугай дэлхийн аль ч
байгууллагад мэргэжилдээ мэргэшсэн боловсон хүчин дутагдаж байдаг.
Миний бодлоор залуус маань хэтэрхий өчүүхэн сэтгээд байх шиг санагдах
юм. Монголд сайн сайн залуучууд байгаа бүгд тийм ч яахаа алдчихсан биш л
дээ. Гэхдээ ихэнх нь яг яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхгүй шахуу
зорилгогүй залуус өчнөөн олноороо гудамжинд алхалсаар л…Миний мэдэх
ихэнх хүмүүс энэ нийгмийн хар бараанд холилдож гутранги үзэлтэй явдаг
болохоорч тэр үү?…Энэ сэдэв сэтгэлийг минь их эмзэглүүлж явдаг
зүйлсийн нэг…
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж