“Making the band-3” шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Making the band-3” шилдгүүдээ тодрууллаа

“Anemone”, “Extacy” хамтлагийн Монголын урлагт бэлтгэсэн “МN-25 дугаар суваг” телевизийн “Making the band-3” шоуны шалгаруулалт өндөрлөж, шилдгүүд тодорчээ. Гурав дахь удаагийн шоунд 16-25 насны 500 гаруй оролцогч өрсөлдсөнөөс н.Энх-Амар, н.Батдөл, н.Болдбаатар нарын гурван эрэгтэй, н.Төгсжаргал, н.Гульнас, н.Амаржил, н.Урангоо нарын дөрвөн эмэгтэй нэгдэж, хамтлагийн гишүүн болох эрх авчээ. Шинээр мэндэлсэн хамтлагийн ерөнхий продюсероор тус телевизийн уран бүтээлчид, хөгжмийн продюсероор Г.Цэрэн, дуулах арга зүйн багшаар А.Мөнгөнсүх болон нүүр хувиргагч, бүжгийн багш нар ажиллах юм байна.

Н.Байгаль
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж