Селена Гомес “Hotel Transylvania” киноны зураг авалтаа дуусгаад дуу бичлэгийн студидээ эргэн иржээ. Тэрбээр өнгөрсөн жил гурван ч кинонд тоглоод амжсан юм. Киноны зураг авалт гээд завгүй байсан тэрбээр өдгөө дөрөв дэх цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Харин дараа нь аялан тоглолт хийхийг хүсч байгаа гэнэ. Селена шинэ цомгийнхоо дуунуудыг шинэлэг байлгахаар зорьж байгаа ажээ. Тиймээс урьд нь хэзээ ч ярьж байгаагүй түүхээ дуу болгон бичиж оруулах болсон байна. Тэрбээр энэ тухайгаа “Би хэзээ ч урьд нь ярьж байгаагүй зүйлс болон түүхээ дуу болгон бичсэн. Урьд нь надад тийм зав гардаггүй байсан” гэжээ. Селена шинэ цомогийнхоо ажлаар хоёр ч чадварлаг продюссертой уулзсан байна. Гэхдээ Rock Mafia болон Toby Gad нартай дахин хамтарч ажиллахаар төлөвлөжээ.
Б.АНХТУЯА