Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хоол зүй ба хооллох дэг

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хоол зүй ба хооллох дэг

Жирэмсэн болон хөхүүл
хүүхэдтэй эхчүүдийн хоол зүй ба хооллох
дэг

Жирэмсэн эхчүүдийн
хэвийн төрөлт, ургийн болон нярай хүхдийн бие махбодын хөгжлийг
тодорхойлох үндсэн
хүчин зүйлийн нэг нь хооллохуйн хэм хэмжээ юм. Жирэмсэн эхийн хооллолт
нь тухайн
хүний бие махбодь, байгаль, цаг уурын болон улирлын онцлог, хөдөлмөрийн
төрөл, жирэмсэний
хугацаа болон ахуйн дадал зэргээс хамаарна. Биеийн жингийн илүүдэл эсвэл
дутагдлыг
харгалзан хоолны илчлэг, чанарыг зохицуулах бөгөөд ингэхдээ нийт бодисын
харьцааг
аль болох алдагдуулахгүй байхыг эрмэлзэх шаардлагатай. Жирэмсэн үедээ
чанартай бус
эсвэл хангалтгүй хооллох нь бие махбодын шимт бодисын нөөцийн
хуримтлалыг багасгаж
улмаар уургийн бодисын солилцоог хямралд хүргэх, түүний өсөлт хөгжилт
болон жинд
сөргөөр нөлөөлөх аюултай юм. Судалгааны зарим материалаас үзэхэд
хангалттай бус
хооллолтын уршгаар үр зулбах, амьгүй төрөлт болон нярайн эндэгдэл
тохиолдох эрсдэл
илүү байдаг.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж